Zolzayan
1 min readApr 28, 2021

Өөрийн ертөнцийн хаалгыг нээчихсэн!

Нэг их анхаарахаа больсон. Өөрт тохиолдож буй асуудлууд, харилцаанууд, хүмүүст нэг их анхаарахаа больчихсон. Би улам л хөнгөн тайван болж байна. Хүмүүс заримдаа хэн нэгэн хүнд үнэ цэнэтэй хүн биш хэрнээ яг мөн юм шиг авирлаж, дэндүү их анхаарлыг хүртэх гэж оролддог юм шиг санагддаг. Харин тэр хүмүүс ямар ч харагдаж болно, тэд бол дутуугийн комплекстэй хүмүүс гэж би боддог. Надад байхгүй зүйл надад байхгүй үгүй нь надад тийм ч хамаатай биш. Би өөртөө л сайхан өөрийнхөө сэтгэлийн угийг сонсож, өөрийнхөө доторх хүнтэй ярилцаж, асуудлыг нь мэдэх л надад чухал болсон. Хүмүүсийн хувьд гэвэл надад итгэл үнэмшилтэй, өөрийгөө нээж харуулсан хүмүүст л мөн татагдах болсон. Өөрийнхөө талаар хуваалцаж байна гэж элдэв балай хов жив ярьж явдаг, өөрийнхөө асуудлуудыг гаднаас нь харж чаддагүй дотор нь живсэн хэрнээ тусламж хүсдэг, гараа сунгахаар хүлээж авж чаддаггүй хүмүүсээс ч бас залхах болсон. Би өөрийнхөө ертөнцийг хамаагүй хүмүүстэй хуваалцахаа больсон. Магадгүй зарим нь намайг чи, чи байхаа больж дээ гэнэ. Өөрийн дотор бий болгосон намайг надаас хүсэж байгаа ч би өөрийнхөө бүтээсэн “би”-тэй байхдаа амар амгаланг мэдэрдэг болсон. Магад надад тохиолдож буй бүхэн нэгээс нөгөөд шилжих шат байх.

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet