Үүлэн цэнхэр бодол минь удахгүй эргэн ирэх биз.
Хүн итгэх хэцүү, худлаа зүйлийг нь мэдээд итгэж байгаам шиг дүр үзүүлэх хэцүү, худлаа байх хэцүү. Би гэдэг хүн дахиад л нэг буруу зүйл рүү өнгийгөөд харчихлаа. Хэн нэгний надад дүр үзүүлж, өөрийнхөөрөө хийрхэн, надаас ямар хариулт хүссэнийг нь мэдэхгүй ч миний хариултанд дургүй байгааг нь мэдчих лээ. Ер нь хаа сайгүй зангилаагүй ярианууд явах юм. Хүн яагаад хүсэхгүй байж хүчлээд, худлаа дүр эсгээд, худлаа хүрээлэл үүсгэх гээд, зүгээр л сайн харилцаатай юм шиг харагдах гээд байдаг юм бол? би ч бас мэдэхгүй ээ. Би зүгээр ганцаараа л байх дуртай юм байна, тэхдээ зүгээр одоогийн л нөхцөл байдалдаа тааруулж л даа. Яг одоогийн өөрт оногдсон цаг, өөрийгөө таньж мэдэх цагаа л хайрлахыг, нандигнахыг илүүд үзэж байна. Амьдралд угаасаа өнгө өнгийн хүмүүс гарж ирдэг юм шиг ээ, бас тэр хүмүүс өнгө өнгийн мэдрэмжүүдийг харуулчихаад л алга болчихдог. Тэд гарж ирсэн шиг ээ үнэн байхыг хүсдэггүй. Зүгээр л худал хуурмаг мэдрэмжүүдээр дүүргэхийг, дуусгахыг оролддог. Магадгүй өнөөдөр намайг саарал болгосон хүнээс болж энэ бүхнийг бичиж байж магадгүй ч, маргааш намайг цэнхэртүүлэх хэн нэгэн гарж ирнэ гэдэгт би итгэж байна.Учир нь би бол “ҮҮЛ”.