Өнөө өглөө нэг зүйлийг анзаарлаа. Бид бүгд чинь яасан хатуу нийгэмд амьдардаг юм бэ дээ. Хэн хүнгүй л тэр бяцхан гарыг буруу зүйл хийхийг харчаад зүгээр өнгөрнө, хэн хүнгүй л тэр бяцхан ухааныг буруу зүйлд татагдахыг харчаад хараагүйм шиг дүр эсгэнэ. Тэр бяцхан зүрх яах гэж энэ орчлонд ирснээ ч мэдэхгүй байхад бид гэгч энэ ертөнцөд арай эрт ирсэн хүмүүс тэр зүрхнээс илүү удаан амьдрах гэж, илүү сайн хүн болох гэж, тэр зүрхтэй өрсөлдөх юм. Тэр зүрхэнд ямар ч буруу байхгүй атлаа энд ирээд бидэнд нүд үзүүрлэгдэж, эвий дээ энэ нэг юм гэсэн харцан доор дальджин байх юм даа. Энэ бүхнийг бид өдөр тутамдаа цонхоор байнга хардаг хэрнээ, тэднийг ерөөсөө ч анзаардаггүй нь харамсалтай. Болдогсон бол яах гэж ирснээ ч мэдэхгүй яваа, хэн болохоо ч шийдээгүй байгаа зүрх бүхэнд урт удаан эрүүл амьсгал бэлэглэх юм сан.