Zolzayan
1 min readSep 8, 2020

Хатсан дурсамж

Эргэж ирэхгүйгээр яван одсон хэн бүхний араас харуусаж суух нь арай л харамсалтай санагддаг байсан байж билээ. Гэхдээ асуудлын гол нь тэр хүн биш тэр хүний үлдээн одсон дурсамж байсан гэдгийг хожим нь мэдэрсэн юм даа. Яагаад ч юм тэр хүнтэй хамт явсан зам, туулсан дурсамж сэтгэлд минь байнга уяастай явсаар 3 жилийг үдэж байна даа.

Жил өнгөрөх тусам чамайг бодохоо больж

Жил эргэх тусам дурсамжнаас минь алга болж

Жил хуучрах бүрийд чамаас өөрийг хайх болж

Жил нэмэгдэх тусам дурсамж минь хатах болж

Хэзээ гэдгийг нь мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй тийм сонин цаг хугацаа нэг л мэдэхэд 10 жилийн ард гарчихсан байх нь хачирхалтай юм даа.

Зүгээр ямар ч бодит зүйлгүй хий хоосон бодол минь энд ирээд дууслаа

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet