Хаана байна
Өөрийнхөө мэдэрч байгаа сонин мэдрэмжүүдийг бүгдийн байхгүй болгочих юм сан. Энгийн биш хэрнээ их л юм хүсээд байх юм. Эсвэл би яг буруу газраа зөв, эсвэл зөв газраа буруу зүйл хийгээд байгаа болохоор юм болов уу? Яг нэг хичээгээд сэтгэл гаргаад, зориглоод хийе гэхээр нэг л болж өгөхгүй шантрах гээд байх юм. Өөрийгөө шантрах эрхгүй буцах ёсгүй хүн гэж бодсон ч гэсэн яагаад ч юм мэдэхгүй энэ бүхэн надад байгаа юмс нэг л болж өгөхгүй үед би яг яах ёстой юм бэ? Амьдрал намайг сургах байх, би юм сурах байх энэ бүхэн намайг хатуужуулж, улам урагшаа явах эрч хүч өгнө гэж бодсон ч нэг л болохгүй юм даа. Яг хаанаас эхлэх вэ? Асуудал надад л байгаа гэж өөртөө бүх асуудлаа өгсөн ч болох бүтэх юм байхгүй юм. Би л буруу ярьж, буруу сэтгэж, буруу зүйл хийгээд байна гэж өөртөө бүгдийг тохсон ч дахиад л болохгүй юм. Надаас яг юу хүссэн юм бол? Би яг яах гээд байгаа юм бол? Аль нь зөв зам юм бол? Энэ бүхэн юу болж дуусах бол? Би хаа хүрэх юм бол? гэж өөрөөсөө 100, 1000 дахин асуумаар байна. Хэн нэгэнтэй ярилцъя гэсэн ч сэтгэлээсээ сонсож ойлгох хүн байхгүй мэт…
Намайг гэх, намайг ойлгож хайрлах тэр хүнээр би дутаад байгаа юм болов уу? Яадаг ч байсан даван гарна гэж боддог байсан бодол маань хэн намайг юу гэх бол, хэн намайг буруугаар ойлгочих бол гэсэн бодлын минь цаана нуугдах болж…
Аяа, би гэдэг хүн ийм хүн байгаагүймсэн гэж бодсон ч, цаанаа л нэг гунигтай, нууцхан далд бодролтой болжээ.