Тогшлоо
Өнөөдөр би гунигтайгаа уулзлаа, тэр минь надруу зөөлөн мишээгээд яг л урьдынх шигээ намайг энхрийлэн найрсагхан угтаж авлаа. Өдөр хоногууд яг л хуучин шигээ өнгөрсөөр би гэдэг хүн завиндаа суучихсан гунигтайгаа алсын алс орших толгодын ажиж, бага багаар их газраас холдсоор байлаа. Дин дин дон дон би хөгжимчин байсан ч болоосой тэгвэл бүх гунигаа хорвоогийн хамгийн сайхан дуу хөгжимөөр илэрхийлж, бусад хүмүүстэй хуваалцахгүй юу. Магадгүй тэд ч бас надтай адилхан мэдэрдэг байх даа, бидний илэрхийлж байгаа өнцөг л биднийг өөрөөр харагдуулдаг гэж би хувьдаа боддог. Хорвоогийн хамгийн сайхан аялгуу болоод чинийхаа чихэнд хүрэх юмсан. Чи минь тэр сайхан хөг аялгууг сонсоод намайг гэж мэдэх болов уу? хэрвээ мэдвэл би лав тэнгэрт дүүлэн нисэх шувууд шиг баярлах байх даа. Чи надад сонсогддог шиг чамд өөрийгөө сонсуулах юмсан даа, хайрт минь
Би чамайг хаанаас чинь ч харсан сонсож, бас уншиж чадна.