Сав баглаа боодол болон сурталчилгааны материалд лого үлдээх нь

Zolzayan
3 min readAug 12, 2020

--

Хэрэв таны бизнес байгуулагдах эхний үе шатууд дээрээ эсвэл та зах зээлээ өргөжин тэлэхийг зорьж байгаа бол сав баглаа боодол бол гол түлхүүр нь юм. “Олонд танигдсан брэнд бүтээгдэхүүний арга барил нь тухайн барааг хэрэглэж үзсэн хүмүүст эргэн барааг санахад хялбар байлгах” хэмээн бизнес зах зээлд байгаа хүмүүс үздэг байна.. “Хэрэв тэд тухайн барааны нэрийг нь мэдэхгүй бол үзэмж байдлыг эргэн санаж дахин бараа бүтээгдэхүүнийг захиалахад дөхөм байдаг байна.

Өөрийн брэндийн зорилго болон онцлогийг оффлайн сурталчилгаандаа хоршуулах /тусгах/ нь бараа бүтээгдэхүүнд таны брэндийг шингээж, брэндээр нь танигдах боломжийг үүсгэдэг.

Бүрэлдэхүүн хэсэг бүр таны зорилтот зах зээлд нөлөө үзүүлж буй гэдгийг анхаарах : Байгаль орчинд ээлтэй байх материалаар хийх нь бизнесийн тогтвортой байдалд нөлөө үзүүлэх үү? Зах зээл нь минималист байдал болон soial media-д тохиромжтой сав баглаа боодолтой байна гэсэн шаардлагад нийцэх үү? Боломжит худалдаалагчид таалагдаж мөн тэднийг өөрийн бизнестээ татахад ямар онцлог шинж нөөцийг бий болгох вэ?

Бүтээгдэхүүний танилцуулгыг хөгжүүлэх болон өөрийн брэндийг үүсгэх тухай:

Брэндийн логог ангилах нь

Өөрийн бүтээгдэхүүнээ бодит зах зээл дээр нийлүүлэх гэж байгаа бол шошго лого нь таны бүтээгдэхүүнийг хүлээн авагчид болон зүгээр л өнгөрч буй хүмүүст танигдахад илүү амар болгож өгөхөөс гадна анхны бүтээгдэхүүнийг хэрэглэж дууссаны дараа ч гэсэн хүмүүсийг идэвхжүүлж өгдөг. Энэхүү формат нь зарагдаж буй бүтээгдэхүүний шинж чанаруудаас хамаарч өөр өөр байхаас гадна хэрхэн хэрэглэгчидэд бүтээгдэхүүнээ хүргэхийг төлөвлөсөн эсэхээс шалтгаалж өөр өөр байна.

Зах зээлд байж болох логоны төрлүүд:

*захиалгат тамга

*стикер

*даавуун шошго

*Сийлсэн металл хаяг

*Цаасан хаяг

Сав баглаа боодолд анхаарах

Бүтээгдэхүүний сав баглаа боодол нь олон үүрэг рольтой бөгөөд бүтээгдэхүүний тээвэрлэлтийн бүрэн бүтэн байдлыг хангахаас эхлээд хэрэглэгчийн анхны сэтгэгдэлтэй уялдаа холбоотой байдаг. Энэ нь бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэх, хэрхэн ашиглах тухай мөн материал, орц хэлбэр хэмжээний тухай мэдээллийг хуваалцах боломжийг олгодог. Хайрцаг, хальсан уут эсвэл картонон сав баглаа боодол нь барааг мэргэжлийн төвшинд танилцуулах худалдааны зөвлөхүүд хамааралтай мэдээллүүдийг өгөх стикер болон тамгад тохирсон суурь болж өгдөг.

Хэрэв өргөн зах зээлд бүхэлд нь бараагаа борлуулахаар сонирхож байгаа бол барааны сав баглаа боодол нь жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн шаардлагад нийцэх хэрэгтэй бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан, авч явахад хялбар нүхтэй эсвэл тээвэрлэгдэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангадаг байх хэрэгтэй.

Маркетингийн материалын тухай

Бизнес карт болон нэмэлт маркетингийн материал бүтээх нь брэндийн үйл ажиллагаанд томоохон алхам болж өгөх ба мөн худалдан авагч нарт танай дэлгүүртэй холбогдох болон дэлгүүрийн тухай найз нөхдөдөө хуваалцах боломжийг өгөх юм.

Маркетингийн материал нь хэрэглэгчдэд биднийг сонгосонд баярлалаа хэмээсэн жижиг талархлын захианаас эхэлнэ.Энэ нь хэрвээ та үйлчлүүлэгч байсан бол юунд талархах байсан бэ? гэсэн бодлоос эхлэлтэй. “Таныг баглаа сав боодлыг нээхэд эсвэл гэрээс худалдан авалт хийхэд юу таны сэтгэлийг илүү их хөдөлгөдөг тухай санаарай”.

Худалдан авалт бүрт бизнес карт болон дахин ашиглах боломжтой жижиг зүйлс шингээх нь хэрэглэгчдэд таатай байдаг байна. Жишээ нь:“Би ихэвчлэн “Та бол гайхалтай”

гэсэн нэр бичих боломжтой цааснуудыг хийдэг энэ нь худалдан авагч нарт хамт ажилладаг хүмүүсдээ эсвэл найзууддаа дамжуулах боломжтой байдаг. Энэ нь жижиг хэмжээний цааснуудыг бизнесийнхээ зорилгыг тайлбарлахад болон үйлчлүүлэгч нартайгаа харилцаагаа бэхжүүлэх зориулалттай хийдэг юм.

Австри дахь үнэт эдлэлийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Barbara Romankiewicz бүтээгдэхүүндээ үйлдвэрлэлийн явцыг харуулсан зураг,бизнесийнхээ нэрийг мөн веб сайт болон сошиал медиагийнхаа мэдээллийг шингээсэн жижиг цаас болон талархлын бичгийг гараараа бичин бүхий л захиалгандаа шингээдэг. Тэрээр үүнийгээ “Би хүмүүст үйлдвэрлэлийн ард хүн ажилладаг гэдгийг , бүхий л захиалганд сэтгэлээ шингээсэн гэдгийг хараасай хэмээн хүссэндээ үүнийг хийдэг” хэмээжээ.

Материалыг хүнд зориулах .

Barbara-н үйлчлүүлэгчээ сэтгэл ханамжтай үргэлжлүүлэн дэлгүүрээр явуулахын тулд гоёмсог хар сийлбэртэй цагаан өнгийн уутыг бүх худалдан авалтад өгдөг гэжээ.

Уутыг даган тэрээр бизнес карт болон хамааралтай бүтээгдэхүүний арчилгааны зааврыг мөн шингээсэн байдаг.

Social media-ийн мэдээллүүд нь бас нэгэн бэлгэ тэмдэг болж өгөх бөгөөд боломжит хэрэглэгч нартай гар урлалын үзэсгэлэн худалдаа дууссан ч танай бүтээгдэхүүн брэндтэй холбоотой байхад тусална.

рэндтэй холбоотой байхад тусална.

--

--

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet