Бидний дунд гагц үл ойлголцол орших мэт
Хамтдаа өнгөрүүлсэн хугацааны богино л тээглэх шиг
Чи бид хоёр гэдэг холбоосын хоёр нь ихдэх мэт
Гагц бид биенээсээ зугтаад байх шиг
Амьдрал биднийг арай эрт тааралдуулсан ч
Сүүлд хэзээ учрах нь мэдэгдэхгүй төгсгөл шиг
Энэ хугацаанд минь чамайг гарч ирсэнд баярлах ч шиг
Гагц би чамаас л зугтаж чадах хэрнээ
Гагц чиний нүд рүү л эгцэлж харахыг хүсэх нь тоомжиргүй
Биднийг тааралдуулсан тэр нэгэн өдрийн шөнө
Чамайг надад харуулсан тэр нэгэн хувь тохиолд
Чамайг л мэдээгүй байхад би гүн итгэсэн
Чамтай л ахин дахин тааралдахын тулд тэнд би живсэн
06.04-ний өдөр гэж санаж байна.