Zolzayan
2 min readJul 15, 2020

Хүсээгүй зүйлдээ хүлэгдээгүй сонголт…

Бүхнийг мэдэж байсан ч гэсэн заавал өөрийн чихээр сонсохыг хүсдэг нь бидний зан уу? Анх бүх зүйл сайхан бас адал явдалтай эхэлсэн ч гэсэн өрнөл нь дэндүү уйтгартай бас явцгүй байсан болохоор би төгсгөлийн хурдхан шиг л хийх юм сан гэж бодон явсаар өдийг хүрлээ. Юм гэдэг сайхан шүү, болж бүтэх бол аясаараа л болчихно харин бүтэхгүй гэвэл тэгээд нэг л өдөр бүх зүйл бүтэхгүй хуучин хивэндээ орчихно.Хүн ер нь илэн далангүй, нээлттэй байх хэрэгтэй гэж би боддог. Тэр нь ч дээр илүү сайн нэгэн байхад,амьдралыг илүү өргөнөөр харахад нь туслах байх. Миний амьдралд нэг л өдөр сайхан зүйл өөрөө хүрээд ирээгүй, харин би өөрийнхөө аз жаргалыг өөрөө бий болгож, өөрөө ардаас нь чаргууцалдаж олж авсан. Тиймээс хүсэхгүй зүйл гарвал мөн л адил өөрийгөө хүчлэхгүй хэзээд татгалзахад бэлэн байна. Эхлэл нь сайхан байдаг шиг төгсгөл нь сайхан байна гэж юу байх вээ дээ, тэгээд аяндаа яваандаа бүгд дуусах нь дуусаад бүтэх нь бүтнэ биз… Нэг хүнээс, хэдхэн хоногийн хугацаанд маш их зүйлийг мэдэрсэн, тэхдээ өөрт нь ч хэлээгүй бас хэлж ч чадахаар байгаагүй. Надтай их адилхан л гэж би хэлмээр байна. Яг л над шиг…. Тэр ний инээд яагаад ч юм яг инээхийг хүссэн болохоор инээсэн инээд биш байсныг би л анзаарсан, тэрний мэдэрдэг зүйл хэлэхийг хүсэвч хэзээ ч амнаас нь гарахгүй зүйлс байсныг би л мэдэрсэн. Тэхдээ би яаж ч чадаагүй, би зүгээр л намайг баярлуулж, догдлуулж байгаад нь л ханасан байсан. Би түүнд бүх дэлхийг өгж чадахаар байсан хэдий ч юу ч хийлгүйгээр түүний хэлэхийг хүссэн үгийг хэлүүлж, түүний гаргаж чадахгүй байгаа зүйлийг арай гэж гаргаж энэ бүхэнд цэг тавьсан. Магадгүй учрах ёстой учрал, учрах ёстой хүн мөн л юм бол удахгүй зөв цагтаа дахин учрах байх гэдэгт би эргэлзэхгүй байна.⛆

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet