Боломжийн ашиглах чадвар
Хүн ер нь их сонин амьтан шүү. Хичээх тусам алдах гээд байх юм. Өнөөдөр нэг тэтгэлэгийн ярилцлаганд орлоо. Өмнө ч яахав бас бус ярилцлаганд орж байсан л даа. Би гэхдээ илүү сайн суралцах хэрэгтэй байна гэж бодлоо. Хүн ер нь оролдох тусам л суралцах юмдаа. Боломжийг алдахгүй ашиглах нь оролдох боломжийг олгодог гэхээр хичээл зүтгэл, итгэл найдвар хэзээд хамт байх хэрэгтэй мөн өөрийгөө ч зөвөөр илэрхийлэх хэрэгтэй, удахгүй өөрийгөө илүү сайн таньж мэдэж, илүү сайн бусдад ойлгуулж, илэрхийлдэг болно доо гэж бодох юм даа.
Энэ л нөгөө боломжийг ашиглаж сурах чадвар байх. Өнөөдөр бид хэн байх нь бус бид ирээдүйн хэн болж, хэнийг бүтээх нь чухал, тиймээс өдийгөөс өнөөг хүртэл, суралцсаар бас дахин суралцсаар байгаа билээ.
Өөрийнхөө шаардлагыг тодорхойлох нь чухал юм байна.
Эхххх, би ч их том алдлаа даа.
Өөрийнхөө боломжийг өөрөө л алдсан, зорилгогүй, бас өөртөө итгэлгүй байдал минь саад боллоо. Хэн ч намайг анх удаагаа уулзаж байж тийм сайн мэдэх вэ дээ. Хүн ер нь яагаад заавал алдаж байж ойлгодог юм бол??