Zolzayan
Oct 21, 2020

Би юу? Би зөв цагтаа, зөв хүмүүстэйгээ, өөрийнхөө газартаа таардаг хүн. Бүх юм нурж унаж байгаа ч юм шиг байсан ч хамаагүй ард нь гарах ёстой гэдгийг минь мэдрүүлж өгдөг хүмүүс байдаг болохоор би онцгой нэгэн юм шиг байна. Зүгээр л энэ бүхэн хэзээ нэг цагт болох байсан ч хамаагүй яг одоо зөв цагтаа болж байгаа болохоор би баяртай байна, бас гунигтай байна. Бидэнд ардаа үлдээн хамтдаа давсан сайхан зүйлс, гэгээлэг мөрөөдөл байсан болохоор би хэзээ ч харамсахгүй, утга учир гэдэг зүйлийн утга учрыг нь мэдрүүлж өгсөн болохоор би хэзээ ч ухрахгүй. Намайг дэмждэг хүмүүс, намайг хайрладаг хүмүүс байгаа болохоор би онцгой нэгэн. Дурсамж нь сэтгэлд минь хэтэрхий дотно тийм л хүмүүс… Зүгээр л би гунигтай бас хайрламаар байна. Ирээдүйд илүү гоё газар, илүү дотноор дахиад уулзна гэдэгтээ итгэлтэй байна.

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet