Zolzayan
Apr 28, 2021

Би тэр нэг намуухан, тайван хоолойнд дуртай. Зүгээр л залгаад ярьчихсан, зүгээр л залгаад төрсөн өдрийн мэнд хүргэчихсэн. Би ганц л амьдарна, хийхийг хүссэнээ бүгдийн хийнэ, хийх хэрэгтэй гэх мэтчилэн боддог хэрнээ яг цагаа тулаад ирэхээр айгаад байдаг. Харин энэ удаа би чадлаа, гэнэт л сайхан болчихлоо. Дараа жилийн магадгүй, тэрний дараах жилүүдийн энэ өдөр би түүнтэйгээ хамт байх болов уу? нээх дотно ярьсан нэг минут хүрээгүй л дээ. Энэ өдрийг минь сайхан хайрласан.

-Хайртай 2021.04.28

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet