Би зүгээр үү? чи бас зүгээр үү?

Zolzayan
2 min readApr 10, 2021

--

Магадгүй хэн нэгэн надаас “Чи зүгээр үү?” гэж асуусан бол би уйлж чадах байсан байх, хөгжим миний чихэнд байгаа ч, би ганцаараа гунигтай, цаанаа л нэг хачин сонин мэдрэмжүүдийг өөртөө тээж хаа хүрэхээ мэдэхгүй тэр их ачаагаа хадгалан явдаг байсан.

Надад байдаг хүмүүс зарим нь өөрийгөө л ярихыг, өөрийгөө л надаар хайрлуулахыг, халамжлуулахыг илүүд үздэг. Гэхдээ би хүмүүсийн хүссэнийг нь өгөөд л явуулдаг. Тэд ирж буцан янз янзаар л байдаг. Магадгүй, би надад байсан хүмүүст өөрийнхөө мэдрэмжүүдийг хуваалцсан бол тэд ойлгохгүй юм аа, гэхэд мэдэх байсан байх. Үнэндээ яг одоо байгаа мэдрэмжийг аваагүй удсан байна. Бараг сарын өмнөөс л санагдана тэрнээс ч бага хугацаа, би гэдэг хүн аливаа зүйлд эмзэг хандахаа аль болох болих гэж хичээж эхэлсэн. Энэ бүхэн өөрийнхөө төлөө хийсэн эхний алхамууд байсан л даа. Яг одоо бол надад уйтгартай, гунигтай яахаа мэдэхгүй би өөртөө таалагдаж бас санасан байна. Сэтгэлд минь хүнд өдөр болж өнгөрлөө, зөвхөн өнөөдөр ч биш л дээ. Ойрын 4 сар амьдралаас минь хэн нэгэн надаас зугтахыг, явахыг харсан өдөр хоногууд байсан. Тэд явахдаа баяртай гэж хэлээгүй, зүгээр л нэг мэдэхэд миний эсрэг талд зогсож байсан. Гэхдээ би тэр хүний төлөө ганцаараа зөндөө уйлсан ч, би асуусан ч тэр намайг тоогоогүй. Тэр надад хэрэгтэй үед минь байсан ч одоо тэр үе биш ч гэсэн тэр надад хэрэгтэй, тэр найзыгаа би санаж байна. Хэцүү зүйл, хэцүү үе гарвал надад хэлээрэй. Өмнө нь яг хэлж байсан шиг хангалттай сайн найз байж чадаагүйд уучлаарай. Нэг их тоодоггүй, хүмүүст ярихдаа ч гэсэн нэг их ач холбогдол өгдөггүй мөртлөө би чамтд хайртай бас алдахыг хүсэхгүй байгаагаа ойлгож байна. Чи надаас яваагүй байгаасай гэж би үргэлж хүсэж байна

--

--

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet