Амьдралыг чинь өөрчлөх ганцхан минут.
Ай 10 жилээ төгсөж буй надад, их сургуульд орох их хүнд даваа мэт санагдана. Санхүү эдийн засгийн сургуульд орох урилга авахын тулд маркетингийн олимпиадад оролцож байгаа юм. Үүний 1-р шатанд эсээ, 2-р шатанд видео бичлэгийн уралдаан байлаа. Харин сүүлийн шат нь ярилцлагын шат юм. Энэ шатанд 1минутын ярилцлага хийнэ. Харин юу асуух, юу ярих нь тодорхой бус, би гэж хүн дэндүү сандруу бас өөдрөг бус хүн. Харин энэ удаад балиар өөдрөг байна. Нэг хүний амьдралыг чинь өөрчлөхөд ганцхан үг хангалттай гэсэн нийтлэл уншиж байсан. Амьдралыг өөрчлөхөд ганцхан минут ч бас хангалттай байж магадгүй шүү. Балиар Өөдрөг . Хийх ёстой бүхнээ хийсэн болохоор тэрнээсээ дахиад нэг алхам урагшлахад л хангалттай.