reoccurring

Zolzayan
May 10, 2021

--

Надаас л бүх юм болоод байгаа юм шиг.. би л бүгдийн өөрөөсөө түлхээд, өөртөө бүх зовлонг нь өгөөд байгаа юм шиг…бүхнээ орхиод зад уйлаад урагшлъя гэхээр нэг л болж өгөхгүй. Дотор минь хурсан зүйл зүгээр ч нэг урсаад гараад явах шинжтэй биш, намайг ойлгодог, намайг сонсдог хүмүүсээр би дэндүү их дутагдаад тэрнээсээ болж ангал руу өөрөө гүйж ороод байдаг. Жижигхэн зүйл байсан ч болж бүтэхгүй, хэн нэгнээс нэг зүйл хүсээд, эргэн тойронд байгаа хүмүүс минь намайг л чичлээд, гадуурхаад байгаа юм шиг санагдаад дахиад л явж, явж өөрийгөө л зовоогоод…намайг тэврээд чи уйлж болно гэж хэлсэн юм шиг.

--

--

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet