Zolzayan
Apr 11, 2023

--

#notitle

Тэр л гарыг мэддэг байсан юм шиг. Нэг л нандин эсвэл дотно санагдсан. Хэзээ гэдэг нь яагаад ч санагдахгүй бас бодогдохгүй. Хайр ямар байдгийг бас л мэдэхгүй гэж өөртөө итгүүлнэ. Гэхдээ тэр гарыг тавьж чадахгүй саламгүй, тавихгүй, тавьмааргүй санагдаж байсан. Тэр шөнийн эсвэл тэр өглөөний зүүд л надад чухам бодит санагдам. Тэр гар над дээр ирэхдээ ямар ч цензургүй бас хариу нэхээгүй ирсэн. Хэзээний л миний хувьд чухал гар байсан мэтээр гэж бодохоор бид бие биедээ ойртоход их л зүйлийг тэвчиж, хүлээж байгаа бололтой!

Юмс үргэлж надад учир шалтгаантай бас учралыг дагуулдаг мэтээр санагдаж ирсэн сэн. Чиний л надад өгсөн тэр бүх бодрол, догдлол, намайг эргэлзүүлж бас нисгэсэн эдгээр өдрүүдэд би гацчих шиг боллоо.

Хавар хааяа зүгээр л нэг гансрал шиг, гэхдээ хааяа тэр нь жаргалтай бас гунигтай. Яг л чи намайг, би чамайг олохдоо ганцаардсан байсан шиг. . .

--

--

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet