Zolzayan
1 min readJan 30, 2021

hairtai, bi uurinho amidraliin horom much buhend hairtai

Өдөр хоногийг маш их зүйлс бодоход зарцуулж байна даа, нэг мэдэхэд л толгойд минь хэн нэгний талаарх, эсхүл аль нэг дурсамж минь бодогдох юм! Заримдаа өөрийгөө өмнө ямар байснаа бодож уйлдаг, ер нь сайхан уйлах сайхан шүү. Хөгжим байхгүй байсан бол юу хийж байх байсан бол гэж бодож үзлээ. Цонхоор хараад л суугаад байж байх байсан даа, хүмүүсийг ажаад л тэдний амьдралыг нүдээр л харан өдрийг өнгөрөөх байх. Харин одоо бол сонсож л мэдэрж байна даа, Тээр нэг намрын орой би гэр лүүгээ алхаж явсан юм л даа, намрын оройн салхи сэвэлзээд жаахан сэрүүхэнд юмсыг ажаад алхах шиг жаргал хаа байх вэ, эдгээр өдрүүд л миний хувьд хамгийн үнэ цэнэтэй хайрлам өдөр хоногууд болж өнгөрдөг дөө. Харин намар дуусахад өвөл ирж цагаахан бяцхан цасан ширхэгүүд миний амьдралын шинэ хуудсыг нээх шиг санагддаг. Тэр үеэс л чи цастай хамт миний шинэ хуудсыг нээсэн дээ. Тэр өдрөөс л би цасанд хайртай болчихсон. Хайртай, би энэ амьдралдаа. Надад амьдралын хором мөч бүрийн аз жаргалыг мэдрүүлдэгт нь, яг одоо би Лемонс-Хайртайг сонсож байна. Чиний тухай миний бодлууд цагаахан цасан дээр миний сэтгэл дотор бичигдэж байна. Нээрээ удахгүй, би чам дээр очноо, үгүй ээ миний үгс чам дээр очих юм байна.

#miniidotorhungurav

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet