1119

Zolzayan
1 min readSep 10, 2020

--

Одоогйин цагт, яг одоо, энэ цагт намайг жаргалтай болгосон хэн бүхэнд баярлалаа. Хүнийг таних ер нь л хэцүү гэж боддог. Би өөрийгөө ч сайн таниагүй байхад миний сайн талыг харж, намайг таньсан хүмүүст их баярладаг. Нэг эгч минь надад хэлсэн юм л даа. Чиний хүүхэд шиг бүх зүйлээ ний нуугүй, юу ч бодолгүй цагаан сэтгэлээр хэлдэг занд чинь би дуртай гэж хэлж билээ. Намайг юм ярьж байхад л инээгээд, нүүрэнд нь мишээл тодроод байдаг нэг хүнийг би бас мэднэ. Чамаас л сонсмоор байсан юм, яасан хөөрхөн юм гэх мэт үгсийг хэлдэг хүн ч бас байгаа. Би бодохдоо өөрийгөө ямар нэгэн зүйлийн талаар ярихдаа нүдэндээ гал цогтой болж ирээд л ихээхэн итгэл төрүүлхүйц, хэн нэгнийг зүрхэнд гэрэл асаахуйц ярьдаг юм болов уу? ч гэж өөрийгөө бодож үзсэн. Магадгүй тэдгээр хүмүүс бүгд л надад байдаг, намайг илэрхийлдэг тэр нэгэн доторх хүний минь зан чанарыг харчихсан юм байна л даа гэж би бодож байна. Би ч гэсэн боддог учрах хүн маань, зүрх сэтгэлийг булаах тэр хэн нэгэн, булаасан тэр хүн хэний ч хараагүй, хэний ч анзаарагүй тэр сайхан зүйлийг надаас олж хараасай гэж..

--

--

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet