05/04
Чиний хэлсэн үг бүрийн гүнд нь би очно
Чиний өгсөн хөгжим бүрийн сайхныг би мэдрэнэ
Чамайг л гэсэн өөрийнхөө дотор би оршино
Чамтай л байсан хором мөч бүртээ би гацна
Чиний л гараас атгах гэж энд би үлдэнэ
Чамайг надад үгүйг санах хооронд би гансрана
Чи л надад байвал би тайван гэж өөртөө итгүүлнэ
Чи даан ч энэ хайрыг мэдэхгүйг эцэст нь би ухаарна
Чи бидний эхлэл гэж ердөө байхгүй ч
Чамтай эхлүүлсэн эхлэл миний ертөнцөд байдаг
Энгийн бөгөөд ичингүй энэ ертөнцдөө чамтай
Эгэл агаад итгэмгүйгээр би учирсан.