Энэ их халгиж цалгисан их хайрыг хаашаа гаргахаа мэдэхгүй болохоор яахаа мэдэхгүй гацаад удаж байна. Бүх зүйлээ хэлээд юу ч мэдэхгүй ч гэсэн хамаагүй шууд л өөрийнхөө хүн шиг бодмоор байвч даанч бид биесээсээ хол бас мэдэхгүй юм даа. Чиний тухай өдөржин бодон суух юм, гэхдээ ч яг бүтэн өдөржингөө биш л дээ. Сүүлийн үед бодол санаанд минь цухас, цухас орж ирэх боллоо. Нэг л өдөр би цасанд дуртай болсон шиг, нэг л өдөр чи миний бодолд үзэгдэх болсон. Арван тавны сартай шөнө цас хаялах үеэр чи бид хоёр цасанд гүйгээд хамтдаа цасан дээр хэвтэж, оройжингоо шөнөжингөө өөрсдийнхөө тухай ярьж суух тэр өдрийг би бодон бас хүлээж тэсэхгүй сууна. Даанч чи минь намайг мэдэхгүй, эсвэл мэдсэн ч мэдээгүй байх л даа. Тиймээ, энэ их хайрыг би яаж илэрхийлэхээ мэдэхгүй, хэн нэгэд яаж мэдрүүлэхээ ч бүр мэдэхгүй. Гэтэл одоо чи энэ их хайрыг авах хүн болсон ч бас яаж авахаа мэдэхгүй байгаа биз дээ. Би чамдаа өгөхдөө л өгөх болноо гээд тэр цагийг хүлээж суувал бүтэх болов уу? бас чи намайг хүлээж суух болов уу? үгүй л байх даа. Удахгүй хаалгыг чинь цөмлөөд орноо, хүлээж байгаарай.
#miniidotorhungants