Хөшигний цаана байгаа намайг хэн ч мэдэхгүй, оооояяяяяя
Summer salt- Baila Энэ дууг валентин болохоос хэд хоногийн өмнө сонсож байсан санагдана. Цаанаа л нэг гоё дулаахан, тайван тухтай мэдрэмжийг өгж билээ.
Even Tide- Cosmic Энэхүү хамтлагийг плэйтайм виртуалаар тоглож байхыг нь сонсоод бараг дуртай болсон байхаа, бараг бүх дуунуудад нь дуртай. Нэг тийм гоё chill vibe мэдрүүлдэг гэх юм уу, хайртай даа
Silhoutte Tuesday- Isolation Бас нэг тийм гоё байдыма хха үгээр илэрхийлнэ гэж хэцүү л байдын байна жоо. Гэрлүүгээ гээд дууг нь гэрлүүгээ явж байхдаа байнга сонсдышт нээрээ кк
Mac Demarco- Another one Хэн нэгнийг надад санагдуулдаг байх гээд худлаа яриад байхгүй юу, гэхдээ хэнийг санагдуулаад байгааг нь мэддэгүй мөө, өгж байгаа мэдрэмж нь бас л гоё байх кк
SEKSTSAGAANBOGD & URINNYAMSUREN- RUN Санаануудаа гоё хөнгөхөн ч гэх юм уу, эелдэгээр гаргадаг санагддаг. Үгнүүд нь таалагддаг. Notion, LABISH гээд дуунуудад нь бас дуртай жоо
Wondha Mountain- Duug min/ Listen to your heart Өмнө нь урсгал гээд дууг нь зүгээр сонсдог байсан хэрнээ хүнийн ерөөсөө сонирхож байгаагүй, тэгээд саяхан нэг санаандгүй байдлар ютубээс нэг залуугийн талаар нэвтрүүүлэг үзээд өө гайхалтай эдр гээд байж байсан чинь энэ залуу байсныг олж мэдсэн. Нээх тийм гоё байдаг даа тээ? чикшиг тэгээд ер нь бүх дуунууд нь өвөрмөц санагддаг аа.
Orgil- Yaaval deer ve Надад хуучны дуунууд их таалагдаад байдын тэр үедээ сонсоогүй байж байгаад одоо сонсохоор тэгдиймуу яадын мэдэхгүй. Манай “Колорс”-н дуулсан хувилбар ч гэсэн гоё л доо, тэхдээ энэ ахын дуулж байгаа нь илүү таалагдсаан.
The Lemons- Tsenher nud Надад бас л нэг хүн бодогдуулаад байгаам шиг санагддаг. Би чамайг харахгүй, чи намайг сонсохгүй гэдэг үг их зүйл бодогдуулдаг даа. Энэ дуу сонсоод эмордог доо кк/дэхдээ өөр зөндөө дуунуудын сонсож эмордын байна ХАЙРТАЙ бас/
Crumb- Fall down Энэ хамтлагийг бас хэзээ ч юм олсон байдын тэгээд бүх дуунууд нь надад таалагддаг оо, энэ дуунд нь илүү хайртай шиг байна оо
Mellow Fellow- Dancing Чамтайгаа бүжиж байна гэж төсөөлдөг дөө, аая тэхдээ нэг хүн бодоод, төсөөлөөд байгаа хэрнээ царай , төрхийг нь юу ч мэдэхкүм даа. Урд насны минь дурсамжууд намайг өнгөрөөд гардын болов уу даа, хөөрхий