Хэрэн хэсүүчилсэн өдөр хоногууд
Зарим өдрүүд эрэл хайгуулаар дүүрэн, зарим өдрүүд уйтгар гунигаар хучигдсан, бүүр зарим өдрүүд нь зүгээр л нэг газраа гацчихсан. Гэхдээ яг жинхэнэ миний дотоод сэтгэл хэрэн хэсүүлчилэхийг илүүд үзчих сэн. Бүхий л зүйл дээр утга учир, үнэ цэн далд хэсгийг нь мэдэхийг хүсэмжилсэн. Мөртлөө л бусадтай харилцахдаа ихэнхдээ өөрийгөө бүрэн илэрхийлэхгүй, өөрийн гарах боломжтой зүйлсээ хасаж гаргасан. Би гэдэг хүн өөрийгөө хэт их дарахыг хүссэн байдалтай өдөр хоногийг өнгөрүүлсээр…Дургүй зүйлдээ ихэнх цагаа нөхцөөж, бүтэхгүй байгаа хүмүүст өөрийн сэтгэлийг зориулсан зүгээр л дутахыг хүсэхгүй. Нэг хэсэг нь байхын тулд, хэн нэгэнд анигдахгүй өнгөрөхөөс магад дотроо эмээж, хэн нэгний анхаарлыг татахын тулд өөрийн замыг мартчихсан. Чухал гэсэн зүйлээсээ цагаа бүүр харамлачихсан. Өөрийн цаганд, өөрийн мөнгөнд, өөрийн ирээдүйд ихэнх тохиолдолд хайхрамжгүй хандчихсан. Гацчихсан, тийм тэр цэгтээ тэгээд гацаад өөрийгөө түгжчихсэн. Өөрийгөө буруутгахаас өөр өөрийгөө өмөөрөх зүйлгүй. Гэхдээ буруутгасан ч тэгээд би өөрөө буруутан болоод л үлддэг өөр зүйлгүй. Үе үехэн надад төрөх, намайг баярлуулах эрэл хайгуулын минь хариултууд нэг л хариулт биш санагдах. Гэхдээ ямар нэг зүйл буруу хийснийхээ ардаас өөрийгөө ингэж тусгаарлахыг хүсэхгүй байгаа ч дахиад л нөгөө хэн нэгэнтэй хамаатуулж ажилладаг тархи минь нэгэнтээ надад ханаа босгох аж. Хэчнээн их хичээж, хэрэн хэсүүчилж өдөр хоногийг туулах гэлээ мөхөс би өөрийн олсон хариултанд бат зогсохгүй бол энэ бүхэн замхран одох нь хормын л хэрэг буй. Одоо чухам юунаас болж өөрийн бодлыг сийрүүлэн суугаагаа ч бодох сөхөөгүй хэдэн балай үгс хооронд нь холбож, өөрийгөө хамгаалах зэвсэгээ бэлдэж суу нь нэгэнтээ.