Болдогсон бол надтай таарах тэр хүнийг олоод авчих юм сан. Энэ хүн миний хувь тавилан болов уу? гэж бодон явсаар бараг хүнтэй таарлаа. Хими нтрээ ярьвал миний сонирхож, харж явсан бүх хүмүүстэй л ижил төстэй зүйлүүд давхцаж өөр өөр химийн элементүүд бид нэг саванд орж бие биетэйгээ наалдсан гэлтэй. Энэ хүн мөн юм шиг байна гэж явсаар цаг хугацаа ч дэндүү хурдан. Нэг мэдэхэд би ганцаараа л үлдэх юм. Тэр минь даанч надтай тохирохгүй бололтой, түүнтэйгээ яаж амьтан шиг бас энгийн байна даа. Түүндээ би дурласан гэж бодсон. Чухамдаа дурлал гээч юу болохыг мэдэхгүй ч, дурлал гэж андуурч байж болзошгүй мэдэхгүй ээ, би мэдэхгүй яг одоо болж буй намайг жижигхэн баярлуулж, догдлуулж буй энэ бүх бяцхан мэдрэмжийг яалтай ч билээ. Тийм ээ, би чамд дурласан байж болзошгүй. Гэхдээ миний сонголт шал эсрэг нь байх юм шиг байна. Бусад шиг өөртөө итгэлтэй биш, бас чамайг өөрийн болгож чадах эсэхээ мэдэхгүй учир би зүгээр л мөрөөрөө өөрийн замаар явлаа. Тийм ч их сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй байгаа учир тийм ч их анхаарж чадахгүй л байх. Тэхдээ чамайг аль болох түших, халамжлах нэгэн алсаас ч болтугай байхыг хичээнэ. Чи хэтэрхий найрсаг бас энэрэнгүй юм даа. Тэр бүхэнд зүгээр л санаандгүй болчихсон би өөрийгөө яалтай. Хэзээ нэг өдөр энэ бүхэн болоод дууссаны дараа чамд бүгдийг хэлэх болно. Тэр өдөр хүртэл юу болохыг харцгаая. Төгсгөл нь хэзээ ч эхлэл шигээ байдаггүй нь харамсалтай.
Өдөр 1. Буруу хайрын түүх юм болов уу?
Өнөөдөр юу болсон бэ? Энэ мэтээс би бүүр буруу хайртай учирснаа ойлгов. Чамд намайг чамайг сонирхож байгаа шиг мэдрэмж төрсөн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ надад куртикээ нэг өлгүүрт өлгөх хүртэл хөөрхөн санагддаг. Манай нэг найз хэлэхдээ харж явдаг хүнтэйгээ нэг агаар амьсгалж байна гэж бодохоор гоё байна гэсэн.
Өдөр 2. Сэрсэн биз дээ? Өө бие засчихаад эргээд унтчихаж би яг мэдсэн юм аа гэв. Одоо яг атуусанд суух гэж байна хэмээн 08:30-н үед бичлээ. Би хийж байя хэмээн асуулаа. Тэгье. Гэхдээ би арай л атуусандаа суугаагүй байгаа шүү гэж тэр бичив. За ирэхийг чинь дөхүүлж байгаад хийе. Би гэдэг хүн яг үнэндээ кофе уух уу? гэж асуух даа усаа аль хэдийн тавьсан билээ. Сүүлдээ хичээл ч өнгөрлөө. Тэр ч харагдсангүй ирэхээр хугацаа өнгөрмөөр юм байдаггүй. Гэнэт хаалга тэр орж ирэв. Би кофегоо хийгээгүй ч усаа яг дахин буцалгаад байв. За гээд л кофегоо нэрж гарлаа. Тэгээд дуг хийх гээд байжийтал тэр надад юм нөмрүүллээ. Угаас зөөлөн сэтгэлтэй хүн болохоор намайг даарчихна гэж бодсон байх. Би яг үнэндээ арай унтаагүй сэрүүн байсан тэгээд л дотроо надад юм нөмрүүлсэн үү? хэмээн бодон хэвтлээ.
Өдөр 3. Төд удалгүй намайг өнгөрж явсны дараахан тэр ч над руу хаалттай байна хэмээн бичив. Би сургууль орж ном өгөх ажилтай байсан учир нэг мөсөн сургууль руу алхав. Өөрийн бяцхан шүгээнээс өмнө нь үлдээсэн байсан ороолтыг авлаа. Гадаа их хүйтэн байсан шүү. Би дотроо түүнтэй сургууль явах замдаа таараад хамт сургууль орж миний номыг өгөөд гэх мэт үлгэр далай шиг юм бодсон байлаа даанч тэр бүхэн миний л бодол л доо хөөрхий. Үүдний жижүүр ахад номоо оюутны код гарын үсгээ бичин үлдээлээ яаж зүгээр байхав сургуулийн толинд нэг зургаа дараад авах нь тэр. Өглөө ч сайхан намар болоод ч сайхан цаг агаартай байсан тул нэг мөсөн алхлаа. Өдөр тэр нэг дуу сонсож байхаар нь тэр дуу мөн байна тэ? гэсэн мөн л байсан. Үгүй ээ, тэгээд хайр дурлал гээчийг таашгүй юм даа. Өмнө нь ерөөсөө ч анзаарч байгаагүй хүнээ нэг мэдэхэд анзаардаг болчих гэж. Түүний талаар болсон зүйлсийг бичиж л байна хэзээ нэг өдөр өгөх болно уншуулах болно уншуулаад зугтах болно.
Өдөр 4. Надаас гарж буй бүхий л мэдрэмжүүдийг чи даанч харахгүй, сонсохгүй бас мэдрэхгүй нь харамсалтай. Заншил ёсоороо дэлгүүр орон өглөөний цайндаа идэх зүйл авах гээд зогсож байтал чи ороод ирэх нь тэр би тольны тусгалд нэг л чамтай адилхан үстэй хүн хараад мөн юм байх даа гэж дотроо бодсон ч эргэж харалгүй өнгөрөөсөн. Тэр үед би кофег чинь барьж өгөх байсан гэж тэр үед ч сүүлд ч бас бодсон доо. Яг үнэндээ юун шалгалтандаа төвлөрөх, миний дотор нэг сонин юм орчихоод дотроос нь зовоож байсан ч байж магадгүй. Би орой пянз сонсох эвэнттэй байсан тул ажил дээрээ байж байгаад явлаа. Тэр найзынхаа нэг юманд явна гэсэн болохоор ажил дээр юмнуудаа хийн үлдсэн дээ. Орой нөгөө нэг найзтайгаа уулзан хамтдаа пянз сонсож бага сага миний бүтэлгүй хайрыг ярилцан суулаа.
Өдөр 5. Өнөөдөр өглөө уужуу тайван босож явлаа. За тэгээд орой найзтайгаа алхахдаа чамайг л ярин алхсан даа. Амьдрал үнэхээр гэнэтийн бүхнээр дүүрэн байдаг бол надад тохиолдох гэнэтийн зүйл нь чи байгаасай.
Өдөр 6. Би өөрийгөө өөрөө л зовоож байна. Хэзээ ч бүтэхгүй, болоогүй зүйлийн төлөө өөрөө бүхнийг ургуулан бодож хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүний зүгээр л нэг сайхан сэтгэлд нь тэнэгтэж өөрийгөө зовоосон болж магадгүй, бүтэж магадгүй гэж өөрийгөө итгүүлэн хэтэрхий хол хэрэн тэнүүчлэх дорой нэгэн болсон.
~Дээр бичигдсэн зүйлсийн зарим нь хасагдсан онцлох хэсгүүдийг л оруулсан болно. Бодит биш худал түүхээс сэдэвлэн бүтээв~