Хариу нэхээгүй хайр
Нэгэн зун би анхны хайртайгаа учирсан юм. Тэр нь миний найз байлаа. Би түүнийг нууцаар хайралдаг байсан юм. Энэ жил би 10жилээ төгсөж байгаа. Түүнийгээ 12-р ангийнхаа туршид хайралсан юм. Хэзээ ч түүнд ямар нэгэн зүйл хэлж, ямар нэгэн байдалд оруулж зовоохыг хүсээгүй. Зүгээр л холоос хайрлахыг хүссэн юм. Үргэлж түүнд юу болсон, юу тохиолдсон бол гэж бодно. Фэйсбүүк, инстаграмыг нь өдөр бүр шалгана, байнга идэвхтэй байгааг нь шалгана. Гэхдээ юу ч хийж чадахгүй, зүгээр л холоос хайрлахыг хүснэ. Тэгээд хавар болсон юм. Гэнэт түүндээ сэтгэлээ илчлэхээр шийдсэн юм. Тэгээд захиа бичиж гарлаа даа. Тэгэхдээ тэр захиа нь дэндүү уйтгартай бас өрөвдөлтэй хайрын түүх байлаа. Тэгээд л нэг өдөр зориг гаргаад түүнийгээ аваачиж өгсөн юм даа. Тэр өдрөөс хойш надад хариу өгөх хүртэл үнэндээ тайван байж чадаагүй, олигтой хоол ч орохгүй, төвлөрч чадахгүй гунигтай хэдэн өдрүүд өнгөрсөн юм даа. Гэтэл нэгэн өдөр “баярлалаа” гэсэн хариу ирдэг юм байнаа. Би тэгээд л тэрэнд нь хүртэл хөөрч баярлаад, хэдий сэтгэлээ илчлээд бүгдийг дуусгая гэж бодож байсан ч чадахгүй гэдэгээ ойлгосон юм даа.
Эмэгтэй хүнд амьдрах хоёр арга л байдаг гэж уншиж байсан юм.
1. Ур ухаан, мэдлэг чадвараараа ялгарсан хүчтэй эмэгтэй болж, карьер хөөх
2. Сайн хүнтэй танилцаж сайхан амьдрах
Би эхнийх нь сонгож түүнийг хариу нэхэлгүй хайрлаж, ирээдүйд заавал авж сууна.
Амьдрал баян, ганц л амьдрана шүү дээ.