Zolzayan
1 min readJul 16, 2020

Тэр минь над дээр ирэхдээ ямар ч төлөвлөөгүй ирж билээ. Нэг л өглөө сэрэхэд бодолтой минь хамт сэрж билээ. Тэр өдрөөс хойш надтайгаа өдөр бүр байх болсон доо.. Бидний зарим нэг зүйлс яагаад ч юм адилхан байж таарсан ч адилхан зүйлтэй, адилхан сонирхолтой байлаа гээд цаашдаа ч хамт байна гэсэн үг биш юм байна лээ. Би түүнийг ганцаараа хайрлахыг хүссэн ч яагаад ч юм болоогүй, би түүнд хайрыг өгөхийг хүссэн ч яагаад ч юм чадаагүй. Бидний учрал ийм л богинохон байсан. Түүний талаар нэг л бодол толгойд минь зурвас хийн үзэгдэхэд л нүүрэнд минь мишээл тодордог байлаа. Хэсэгхэн хугацаанд ч болов надад амьдралын сайхныг мэдрүүлсэн, шохоорхолын сайхныг амсуулсан болохоор яагаад ч юм надад дурсамжтай хүн болж үлдлээ. Бидний учрал үзэсгэлэнтэй байсан.Би түүнээс шударга байхыг шаардсан учраас бидний учрал дууссан юм. Энэ нь ч намайг сэтгэл амар амьсгаа авахад тусална гэж би бодож байна. https://youtu.be/NKLiZwSLHCo ♥

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet