Чамайг л гэнэ.
Хамгийн хэцүү зүйл юу гээч, хэн нэгнээс сэтгэл хүлээх юм байна, бүгдийн дэндүү хурдан дуусгаж болохгүй, бас дуусгахгүй байж ч болохгүй тийм сонин. Хэн нэгнийг хайрлах бүүр ч хэцүү юм байна. Юу болохыг эс мэдэх энэ амьдралд болдог юм болдгоороо болно гээд хүлээж суух нь ч хаашаа юм гэж бодон яаравчлан бүгдийг хүсэж, тэрнийхээ хэрээр дэндүү ихийг алдах хэрэгтэй юм шиг байна. Хамт л байхгүй бол болохгүй юм шиг харилцаа, хамт байхаас хүртэл залхсан харилцаа болон хувирахад амьдрал болноо гэж хэлэхээс айх юмаа. Алдахаас айдаггүй болохоор энэ бүхэн зүгээр юм шиг санагдахгүй байна. Харин ч айдаг болохоор иймэрхүү зүйл дээр бүүр илүү хашир загнамаар санагдах юм. Чамайг хайрладаг хүнийг л сонгоорой гэх хүмүүс хэлдэг үг миний хувьд дэндүү муухай санагддаг яагаад өөрийнхөө хайртай, бие биенээ хайрладаг хүнээ сонгож болохгүй гэж, чамайг л гэмээр байхад амьдрал дахиад л хатуу хандах гэх юмаа, гэсэн ч би хэзээ ч ухраагүй чамайг хайрласаар байгаа гэдгийг чи мэддэггүй нь дэндүү харамсалтай. Чамд сайхан гоё байвал болох ч юм шиг. Амьдрал дэндүү ойлгомжгүй юмдаа..