Саарал шөнөөр бүх зүйл нам гүмд автав
Саарал гэдэг үг миний тархинд бичигдэв
Энэ үг надад нэг хүнийг санагдуулна
Хэзээ ч минийх байгаагүй хэрнээ
Хэзээд минийх юм шиг санагддаг
Тэр нэгэн саарал ертөнцтэй
Тэнүүн бодолтой бүрхэг тэр минь
Би түүндээ зориулж бичиж байна
Би юу гэж бичихээ мэдэхгүй ч
Бүх дэлхийг гарт нь өгөх юм шиг
Бүлээн хайрыг түүндээ мэдрүүлнэ.