Zolzayan
1 min readJun 29, 2020

“Мэдрэмжийн доторх мэдрэмж”

Би юу гэж бичихээ мэдэхгүй байгаа энэ цагт болж байгаа, болсон зүйлээ заавал бичиж үлдээхгүй бол болохгүй юм шиг санагдаж байна. Учир нь дурсамж үлдэнэ, мэдрэмжийг авж үзэхэд хэцүү гэхдээ би яг өөрт төрсөн бүх мэдрэмжээ нэг газар хадгалчихвал дараа нь гаргаж харахад илүү дотно байх гэж бодлоо. Тэгэхээр надад яг юу тохиолдсон бэ? гэж үү. Би хүмүүстэй цагийг сайхнаар өнгөрөөж байсан, тэнд яг л миний дуртай газар байсан. Бороотой, бүрхэг тэнгэртэй, модтой, тайван гээд л намайг бий болгодог миний мэдрэмжүүдийг өдөөдөг газар байсан. Тэгээд л би хөгжилдөж гарсан даа, бүжиглээд л, дуулаад л, амраад л гэх мэт. Хүмүүстэй ярилцаж, тэдний мэдрэмжийг хуваалцах, сэтгэгдлийг сонсох гээд л бүгд л дахиад надтай тохирч байлаа. Би өмнө нь яагаад өөрийнхөө мэдрэмжүүдийг нуудаг байсан юм бол? Би өмнө яагаад надад сайхан гоё байгаа ч хэлдэггүй байсан юм бол гэж маш ихээр бодлоо.Сайхан байх боломж бидэнд зөндөө байдаг хирнээ яагаад дандаа буруу сонголт хийж, буруу хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөдөг юм бол? Гэхдээ би дахиад л бодно буруу сонголтууд зөвийг дагуулах юм даа хэмээн.Тиймээ, энэ бүхний дараа л би энэ сайхан мэдрэмж гэдэг зүйлийг байнга гаргаж байя, дотроо хадгалаад яа хав дээ гэж бодсон юм даа. Энэ ч гэсэн магадгүй миний мэдрэмжээ гаргаж байгаа нэг хэлбэр.

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet