Миний ухаарал

Zolzayan
1 min readDec 11, 2020

Би л өөрийнхөө, бас сэтгэлийн доторх өөрийнхөө наран байсан байна. Тиймээс өнөөдөр, одоо 2020 оны 12-р сарын 12-ны 04 цаг 12 минутанд кейбоардоо нүдэн сууна. Яг одоо төрж буй сэтгэгдлийг зүйрлэн хэлвэл харанхуй өрөөнд ганцаараа суухдаа юу хийдэг билээ түүнтэй л адилхан гүн мэдрэмж төрж байна. Би лав хөгжим сонсож, тайвширч өнгөрсөнөө биш ч утга учрыг л ихээр л бодон суудаг байх даа. Би мэдрэмжээ яаж гаргах эрэлд гарснаар одоогийн яг энд бичин сууна. Бүх бичиж байсан дурсамж, хуудсуудаа эргүүлэн нэг сөхөн харвал саяхан байсан юм л даа, би бас л шөнийн цагаар бичин суусан, тэгэхдээ хамгийн сонин зүйл нь нулимс минь бөмбөрч ирээд л бичээд байсныг санаж байна. Тиймээс л би мэдрэмжиндээ дахиж удаан дарагдахгүйн тулд ухаарлаа, одооноос яг энэ цэгээс бүх мэдрэмжээ бас бодлоо эндээ бичээд бас хадгалаад, нийтлээд явах болно. Бас өнөөдөр фэйсбүүкийнхаа эргэн харах дурсамжийн харлаа л даа, миний бичсэн нэг пост лав 6 жилийн өмнө басйан санагдана, цаас л намайг ойлгодог гэж бичсэн байсан. Хэтэрхий гунигтай, бүүдгэр мэдрэмж төрсөн юм даа.

--

--

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

Responses (1)