Zolzayan
1 min readJan 29, 2021

Миний сэтгэлийн далай

Би юу? нисэн нисэээр,… Аа биш ээ, живэн живсээр бүүр ёроолд нь ирчихсэн байна.
Эндээсээ яаж гарах вэ? гэж бодсон ч гэсэн гараад байх хүчтэй шалтгаан байгаагүй болохоор эндээ үлдэхээр шийдсэн.
Миний дотор оршдог энэхүү сэтгэлийн гүн, гүнзгий далайгаас намайг аврах хүн байхгүй юм шиг
Чи тэр хүн нь байсан ч гэсэн намайг живж байгааг мэдээгүй болохоор чи бүүр хол явчихсан.
Тэгээд л би уйлсаар байгаад нэг мэдэхээд ёроолдоо гацаж дээ, чи минь даанч дэндүү хол одож дээ.
Гэхдээ бүхнийг дахиад эхнээс нь бодоод үзвэл чи хэзээ ч байгаагүй л дээ. Би л зүгээр байгаа юм шиг бодчихсон юм.
Сонин байгааз? чи байхгүй ч гэсэн би чамайг яг л миний хажууд, миний дэргэд намайг энхрийлж байгаагаар боддог гээд боддоо.
Ингээд хэлсэн чинь бүүр нисмээр санагдчихлаа.
Магадгүй би анхнаасаа ниссэн бол чи намайг харах л байсан. Даанч би нисээгүй живсэн.
Би тэхдээ чамтай хамт л нисэхийг хүсэх байсан, чиний гарнаас атгаад хорвог хамтдааа жигүүрээ дэвэн туулах байсан.

#miniidotorhunhiiyiior

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet