Дөрөвдүгээр сар надад ирлээ
Өнөөдөр бол өмнөх өдөр
Өглөө эртлэн бослоо
Шөнийн хоёрхон цагийн нойртой ч гэлээ
Шууд л хувцасаа өмсөн гэрээсээ гарлаа
Манай хотод хатуу хөл хориотой
Гэрээсээ нэг ч алхам холдох эрхгүй
Гэхдээ би зориглон гарлаа
Миний замд нэг цагдаа эгч тааран
Хаа хүрэх гэж байгааг минь асуухад
Эргэлзэж байсан ч эмнэлэг гээд хэлчихсэн
Харин тэр эгч зүгээр л явуулчихсэн
Эртлэн босох ч сайхан юм аа
Өглөөний нарнаас энерги хүртээд л
Өөрийг нь хайрладаг хүнийхээ төлөө
Алхам, алхмаар баярлан дэгдээд
Анхны сайхан бүхний төлөө
Аяа би цовхорн одлоо
Аяа намуун өөрийн бодол руу
Нэг л мэдэхэд би инээж зогсох аж
Надад байхгүй түүнийхээ төлөө
Дахиад л би догдлох юм
Дэндүү сайхан мөч байсан.
Хариу нэхэлгүй хайрлах
Харин ч надад амар санагддаг
Цастай, нартай, салхитай өдөр
Чамайгаа бодон догдолдог өдөр
Эрсдэлтэй бүхнийг сөрөн өнгөрч
Эндээ би эргэн ирлээ
Энхрий ялдам хөгжмийг сонсож
Ээв нэг найлан суулаа
Энэ л цаг хугацаа надад
Эргэн хэзээ ирэх нь эргэлзээтэй
Элбэрэл хайрыг эндээ мэдрээд
Ирээдүйд чамдаа нисэн очно.