Zolzayan
1 min readMar 11, 2020

Дурсамж 2017

Хэтэрхий дулаахан, хэтэрхий их дурсамжтай өнгөрч билээ. Учир нь гэвэл би гэдэг хүн 'Өөрийгөө таньж мэдэх эрэлд мордсон билээ.’🔎
Цаанаа л нэг юу ч байсан "Тэгье, Тэгье" гээд л их ч идэвхтэй байж дээ. Үүнээс гадна шинэ содон, сонирхолтой арга хэмжээ, газар гээд л мөнгөө цуглуулж байгаад явчихдаг цаг завтай, өөрийгөө гэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байжээ. Тэр үеэс л ганцаараа орой үе, үе явах болж, тэр үеэс л найзуудаасаа холдох болж, тэр үеэс л одоогийн бие бага, багаар бүрэлдэж, бас би уусан алга болсон юм шиг. Гэхдээ яасан ч байсан би өөрийнхөө төлөө л бүгдийг нь хийсэн учраас хэзээ ч харамсахгүй. Хүн ер нь ямарваа нэгэн зүйлийг эхэлж байхдаа үргэлж аз жаргалтай, чадна бүтнэ гэсэнурам зоригоор дүүрэн байдаг шүү тэ?
Цаашдаа ч гэсэн өмнө минь тулгарсан бүх шинэ зүйлд өөрийгөө турших болноо.♥

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet