Гашилсан
Бодох тусам бодлоосоо төөрөх юм. Хэтэрхий их хүлээхээр хариу нь хүнд байдаг шиг, дэндүү их ач холбогдол өгсөөр дэндүү их гашилчихлаа. Юугаа ч мэдэхгүй явсан омголон өсвөр насаа санах юм. Том болох тусам толгойн дээр ирэх асуудлууд хүртэл томрох юм даа. Ай омголон сайхан нас. Бүгдийн хайрыг хүртэж, бүгдийн анхаарлыг татаж явсан нас минь сайхан юм.