Zolzayan
1 min readMay 18, 2019

Бороонд норсон бид

Борооны хүн.Би бороонд норох дуртай. Бороо орохоор яагаад ч юм гадаа гарчихсан зогсож байдаг. Өөрийгөө тайвшруулах арга ч байж мэднэ. Би их ганцаарддаг. Бороо надад хань болдог ч байж магадгүй. Борооны улиралд би дэндүү хайртай. Бороо намайг халхалдаг учраас, бороо намайг хамгаалдаг учраас яагаад ч юм би дэндүү дасчихсан. Бороо шивэрч эхлэхэд би аль хэдийн бороотой ярин зогсоно. Бороо намайг ойлгодог болохоор, бороог хажууд минь байгааг мэддэг учраас үргэлж зуныг хүсдэг болжээ. Магадгүй би бороо байсан хэн нэгний нулимсыг нуух халхавч болж сэтгэлийг нь тайгаруулж, уй гашуу, уйтгар гунигийг нь аван асгарах байсан. Сэтгэлд минь яг л бороо шиг үлдсэн нэгэн байдаг юм. Тэр яг бороо шиг, Түүнийг шивирч эхлэхэд миний сэтгэл гэгэлзэж, асгарч дуусаад солонго татахад би өөрийгөө үнэхээр тайван амгаланаар мэдэрдэг юм. Бидний анх уулзсан өдөр бороо орж байсан билээ.Тиймээс ч тэр миний сэтгэлд бороо шиг тод, бороо шиг гунигтай, бороо шиг хайрлуулж үлдсэн юм даа. Бороо орох болгонд би түүнийг л хүлээдэг болохоор чамтай хамт байгаагаар өөрийгөө төсөөлдөг байх.

Ээ бороо минь дээ…

Хэзээ ирэх юм бэ дээ…

Чамайг орохыг хүлээж байгаа гэдгийг минь мэдэж байна уу даа…

Чамтай бороонд учирсан тэр нэгэн хүнээс…

2018 оны 7-р сарын 18.

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

No responses yet