Бодлын шөнө
Хүн унших тусам улам номхон болох юм даа, юу ч хамаагүй хамж шимээд бичих дуртай байсан цаг сайхан мэт. Харин унших тусам улам л нягтлах, хаашаа хөдлөх гэж бичиж байгаагаа тунгаах хэрэгтэй болох юм. Аливаа зүйлд хандах хандлага нь хүртэл олон өнцөгтэй болоод байх шиг санагдсан. Миний амьдралын дүрэм “Болох ёстой зүйл, болох ёстой буюу зөв цагтаа ирдэг, болдог” гэж боддог болохоор магадгүй энэ бодол минь ч бас намайг уншихийг илүүд үзэж, сонирхдог болсны дараа л надаас гарж буй байх. Өөр хэн нэгэн ингэж боддог эсвэл үүнтэй адилаар өмнө бичиж байсан байж болох ч энэ бол миний цаг хугацаа.