Нээрээ “байсанд” болж байсан зүйлээ байлгах гэж оролдох чинь ямар эвгүй юм бэ! Хүн байсан-д болж байсан гэдгийг мартчихдаг юм байна лээ. Ялангуяа над шиг байсан-д болж байсан зүйлийг мартчихдаг, бүгдийг нь байсанд нь үлдээчхээд явчихдаг хүний хувьд хүнд даваа юм байна өө. Нэг явсан найз хоёрдох удаагаа ирэхдээ хэзээ ч нэг дэх удаагийнх шиг ээ байдаггүй юм байна. Амьдрал тэгээд ер нь аялал юм байна өө, ганц амьдрах чинь нэг завинаас нөгөө завь руу л дамжиж явъя гэж бодсон ч “Магадгүй дассан хөлөг онгоцны жолооч нь зөөлөн гэж ч бодох шиг”…Хэн нэгнийг өөрийнхөө хүн гэж бодоход ч бас дасах хэрэгтэй ч, дасах гэдэг үгийг миний бодлоор тайлбарлахад их хэцүү юм. Нэг л удаа уулзахад сэтгэлд өег хүн байдаг гэдэг шиг, мянга хүчээр уулзсан одоо ч сэтгэлд нь өег биш хүн бас байх юм. Би гэдэг хүн нь 1000 босго давах итгэл найдвартай байсан ч тэр хүний тоомсоргүй эсвэл зориудаар хэлсэн 1 өгүүлбэр нь л миний итгэлийг мөхөөчихсөн юм. Тиймээс би нэг зүйл ойлгож авлаа. Зүгээр л учрах ёстой цагтаа, учрах ёстой учралаараа, учрах ёстой газартаа л уулзъя даа.